Хотын хөдөөний хүн
Сайн хүний үрийг санаагаар хэмжиж болохгүй, сайхан хурын усыг ховоогоор утгаж барахгүй гэдэг. “Жаргаж байнаа” гэж хааяахан шүүрс алдаж амьдралд сэтгэл ханасандаа, аз жаргалтай байгаадаа итгэж амьдарсан өвгөн буурал эцгийн дүр сэтгэлд дурайв. Сэтгэл ханахын учрыг өгүүлэх гэсэн бас дурдсан зүйр үгийн тухай санааны гүн дэхээ илэрхийлэх гэсэн бодлын учиг энд эхэлвэй.
Монголчууд өөрсдийгөө нүүдэлчин ард түмэн гэж нэрлэдэг. Дөрвөн цагийн улиралд нүүдэллэж, эрдэнэт мал сүргийнхээ буян, шимээр амьдарч аж төрдгийн учир, эрс тэр уур амьсгалын хариг хатуугийн дор эрмэг, зоримог, тэвчээр хатуужилтай болж амьдардгийн учир ингэж нэрлэдэг юм болов уу даа. Байгаль дэлхий ааш араншингаа хувирган зуд турхан, ган гачиг болбол малчин хүн өөрөөсөө илүү малдаа санаа зовниж явдаг улс. Харин дэлхий дэлэгнэж, дэнжийн ногоо халиурах цагт амьдралаараа бахархаж, байгаль дэлхийдээ талархаж, аз жаргалыг мэдэрч чаддаг улс.
Нэгэнт хот газрын суурин байдал хүнийг амьдрах хэв маягийн хувьд үлэмж өөрчилдөг нь тодорхой. Монгол нутагт урьд цагийн хэлээр бол амьдрах арга чарга эрэлхийлэн төв бараадагсад Баатар хотноо бөөгнөрч “хотын хөдөөний хүн” гэсэн өвөрмөц нэгэн дүр зургийг бий болгох болжээ. Энэ дүр зургийг цаг улирах тусам гүрвэл газар солих бүртээ өнгөө хувиргадагийн адил өөрчлөгддөгийг анзаарч болмоор. Харин төв газрын хүнийг хөдөө талыг зорьж амьдрал хайхаар явлаа гэж дуулдах нь төдийлөн нийтлэг биш үнэндээ бол сонсоод мөр хавчихаар зүйл болсон билээ.
Цаг хугацааг хүний хэмжээснээс ангид авч үзвэл нэгэн бодлын урт, нэгэн бодлын дэндүү хурдан юм. Өнөөдрийн залууст эгэл жирийн хөдөө, хөдөөний амьдралын борог өнгө төрхийг байгаагаас нь төдийлэн хэтрүүлэхгүйгээр ярьж өгвөл тэдний сэтгэлд бодитой дүр зураг буухгүй юм. Учир нь тэд дэндүү алслагдмал, хурдан, бас цахим ертөнц шиг завгүй билээ. Тэд бас сонирхохгүй, тэдний хүсэл тэмүүлэл хаашаа ч юм чиглэгдэж, /гэхдээ материаллаг баялаг, нэр хүнд гэчихэд их буруудахгүй/ түүнийхээ төлөө цаг, нийгмийн аясыг дагаж, амьдарч байдаг. Гэхдээ энд нэг дурдууштай зүйл бол уламжлалаа эргэн харах, эсвэл ард түмний сэтгэлгээний гүнд баттай хоногшин хадгалагдаж үлдсэн ёс заншлаа гүйцэлдүүлэх шаардлагатай болсон үедээ хэрхэн тэрхүү уламжлал нь үнэтэй хайран болох тухай бодож эхэлдэг. Ийм үе ялангуяа олонхид, бас нас тогтож ухаан суух үед нь бүр тодорхой болдог юм билээ. Тэгээд зан заншлаа хадгалан сахихын тухайд, уламжлал соёл үнэтэйн тухайд ярьж өгүүлж эхэлдэг. Ийм чанар угт нь хүртэл байдаг болохоор тэр шүү дээ. Тэгэхээр л бид хотынх ч бай хөдөөнийх ч бай нүүдэлчин соёлын бүтээгдэхүүн болох нь харагддаг. Ер нь хүний түүхийн явцад уламжлал гэгдсэн зүйлээ бүр мөсөн орхисон ард түмэн байдаг болов уу гэсэн асуулт гарч байна.
Өвгөн буурал эцгийн тухай бодол дахин орж ирж байна. Хүний амьдрал, хөтлөн авч яваа арга барил, ухаан тэр чигтээ л ертөнцийн ойлгохуй байдаг. Тэр хүн уг нь насаараа удирдах зааварлах ажил хийж байсан авч хөдөө очоод/удирдах хүнгүй газар, бас байшин савгүй, гэр бүл, нутгийн хөгшид, мал/ мал хариулж амьдарсан. Үхэр тэрэгний бул, мөөр зороод л халуун нар, хүйтэн бороо ажралгүй залуу хүнд бол халгамаар сүрхий цөлх суудаг байсан. Амьдрал даанч сайхан байна даа. Ядахдаа далан дөрөв хүрчих юмсан гээд л санаа алдаж суудаг байж билээ. Амьдралаас юу хүлээж бас юу хийхийг хүсэн суудаг байсан юм бол. Хааяа өрөвдөх сэтгэл төрдөг юм. Гэхдээ хот ч бай хөдөө ч бай хүн л юм чинь ахуйдаа л үлддэг юм шив дээ. Ахуйдаа буухдаа л сэтгэл ханаснаа мэдэрдэг юм байна. Бид хаана байна бид тэндээ л үлддэг юм байна. Нутгаа санана, уул усаа санана, хайрлан дурлана, магтан дуулна, ирээдүйг зөгнөн мөрөөднө. Энэ бүхэн эцсийн дүндээ хорвоогийн л үзэгдэл болохоор тэр үү. Тэрнээс ер гажсангүй.
Энэ бүхэн эцсийн дүндээ хорвоогийн л үзэгдэл болохоор тэр үү. Тэрнээс ер гажсангүй. Бүгд л төрсөн газраа эрээд л. Хаанаас ч юм. Тэгээд аргагүйн эрхэнд багш, сурагч хоер элэхийн цагт адилхан юм шив, сэтгэхийн цагт ч бас адилхан юм шив гэсэн бодол төрөв. Яая даа байз. Надад би энэ цаг үеийн хүн мөн үү гэсэн асуулт төрж байна.
Бодол маань дахин хөдөө тийш зүглэлээ. Уулын бэлд суугаад эргэн тойрноо хараан бэлчээн суухуйяа амьдрал ямар сайхан болох тухай, энэ цэвэр тунгалаг амилуун агаар цээж сэнгэнэтэл дотор ямархан уужруулдаг тухай, бас хорвоо ертөнцийг магтан дуулах тухай бодол орж ирдэг. Бас алс хэтийг зөгнөн мөрөөдөж эхэлдэг. Тэгээд бүгд л хөдөөгийн сайхныг магтан дуулдаг. Уйдахын хамт хотыг мөрөөдөж, уйдахыг хамт хөдөөг зорьдог. Гэхдээ хүмүүс амьдралын тухай бодол мэдрэмжээсээ илүү хэрэгцээ сонирхлоо дагадаг учраас тэр л үүднээс хотыг зорьдог байх...
/үргэлжлэл бий/
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
ер нь би унших тусам хэв маягийг эвдэх хэрэгтэй гэж бодох боллоо. Бичих төдийгүй уншиж ойлгох тухайд шүү дээ. Саяхан нэг зохиол уншиж байх явцад яагаад ч юм тэр номын агуулга гэхээсээ илүү би өөрийнхөө бодлыг уншаад байгаа юм шиг л бодогдож байсан. Заримдаа юм бүхэн нэвт тунгалаг мэт, заримдаа саарал тэнгэрээс бороо уйлагнан дусч байгаа мэт... дахиад л уншмаар нүдээ аниад ч атугай уншмаар...
Амьдралаа харлаа, дандаа л нэг зүйлийг хүсэж, тэмүүлж, учрыг нь олох гэж бодсоор... Оволзсон их хүсэл тэмүүлэл, заримдаа чухам юуг хайгаад байгаагаа ч мартчих юм. Гэхдээ хамгийн сүүлд, бүх хайгаад байсан зүйлс миний дотор оршиж байсныг ойлголоо. Миний мөн чанар, түүнийгээ л олчихвол чи дахиад юуг ч хайх хэрэггүй. Би хайх тусам л түүнээсээ холдоод байж. Зүгээр л зөнд нь орхи, гадна юу ч болж байг хамаагүй. Хэн нэгнийг насаараа хайлаа, өөрийгөө харин мартчихаж. Ямар нэг зүйл рүү байнга л тэмүүллээ, өөрөөсөө холдчихож. Нэгэнт л би байгаагаас хойш надад өөр хэн ч хэрэггүй шүү дээ. Юмсын учрыг тайлах гэж чармайх тусам надаас холддог юм байна. Харин зөнд нь орхичихоор өөрөө над руу ирнэ. Амьдралын утга учрыг олох гэж яасан их зүтгэв ээ. Чулууг заавал орой дээр гаргах шаардлагагүй, зүгээр л хаячихаад суу. Энэ үед л чамд амьдрал утгатай болж ирнэ.
Амьдралаа харлаа, дандаа л нэг зүйлийг хүсэж, тэмүүлж, учрыг нь олох гэж бодсоор... Оволзсон их хүсэл тэмүүлэл, заримдаа чухам юуг хайгаад байгаагаа ч мартчих юм. Гэхдээ хамгийн сүүлд, бүх хайгаад байсан зүйлс миний дотор оршиж байсныг ойлголоо. Миний мөн чанар, түүнийгээ л олчихвол чи дахиад юуг ч хайх хэрэггүй. Би хайх тусам л түүнээсээ холдоод байж. Зүгээр л зөнд нь орхи, гадна юу ч болж байг хамаагүй. Хэн нэгнийг насаараа хайлаа, өөрийгөө харин мартчихаж. Ямар нэг зүйл рүү байнга л тэмүүллээ, өөрөөсөө холдчихож. Нэгэнт л би байгаагаас хойш надад өөр хэн ч хэрэггүй шүү дээ. Юмсын учрыг тайлах гэж чармайх тусам надаас холддог юм байна. Харин зөнд нь орхичихоор өөрөө над руу ирнэ. Амьдралын утга учрыг олох гэж яасан их зүтгэв ээ. Чулууг заавал орой дээр гаргах шаардлагагүй, зүгээр л хаячихаад суу. Энэ үед л чамд амьдрал утгатай болж ирнэ.
Амьдралаа харлаа, дандаа л нэг зүйлийг хүсэж, тэмүүлж, учрыг нь олох гэж бодсоор... Оволзсон их хүсэл тэмүүлэл, заримдаа чухам юуг хайгаад байгаагаа ч мартчих юм. Гэхдээ хамгийн сүүлд, бүх хайгаад байсан зүйлс миний дотор оршиж байсныг ойлголоо. Миний мөн чанар, түүнийгээ л олчихвол чи дахиад юуг ч хайх хэрэггүй. Би хайх тусам л түүнээсээ холдоод байж. Зүгээр л зөнд нь орхи, гадна юу ч болж байг хамаагүй. Хэн нэгнийг насаараа хайлаа, өөрийгөө харин мартчихаж. Ямар нэг зүйл рүү байнга л тэмүүллээ, өөрөөсөө холдчихож. Нэгэнт л би байгаагаас хойш надад өөр хэн ч хэрэггүй шүү дээ. Юмсын учрыг тайлах гэж чармайх тусам надаас холддог юм байна. Харин зөнд нь орхичихоор өөрөө над руу ирнэ. Амьдралын утга учрыг олох гэж яасан их зүтгэв ээ. Чулууг заавал орой дээр гаргах шаардлагагүй, зүгээр л хаячихаад суу. Энэ үед л чамд амьдрал утгатай болж ирнэ. Битгий бод, аяндаа бүх зүйл чамд харагдана.
Post a Comment