Sunday, February 24, 2013

Amitaba

D.Nyamsuren How shall I sit cross legged in the lotus position, like Amitaba How shall I dipict you in Buddha’s vision, like Amitaba How shall I identify the secret of beuty by sign,like Amitaba How shall I cover the woman’s waist with birchback, like Amitaba How shall I pray to root tip in the land’s depth, like Amitaba How shall I decorate you with nine precios stones, like Amitaba How shall I imagine the woman who just come out the water and sitting on its side, like Amitaba How shall I understand that bird hissing and dog barking have same nature, like Amitaba How shall I recognize that falling leaves of tree are my dream,like Amitaba How shall I name the standing horse’s sleeping as an ocean reflux, like Amitaba How shall I name the setus as an ocean impulsion, like Amitaba How shall I become the joyfull melody by my body, like Amitaba How shall I radiate alike the shining sun througt the door’s aperture, like Amitaba How shall I appear alike the peering moon througt the cloud’s split, like Amitaba How shall I be silent,alike the flown away bird,like Amitaba How shall I to hear the sound of my single falling hair, like Amitaba How shall I survive for million years even the word freezes, like Amitaba How shall I reach meanings of death rather than life, like Amitaba How shall I be indifferent to the moth’s suicide caused by candle’s ligth,like Amitaba How shall I not weep,when I face to my only mother’s death, like Amitaba How shall I know one song kills another bee, like Amitaba How shall I to understand one poem wastes another flower’s life, like Amitaba How shall I to recognize the absurd and secret universe, like Amitaba How shall I know there is no time,no space and no life

Wednesday, April 4, 2012

Амитаба

Амитаба

Яаж би, Амитаба шиг хөлөө цэцгэн өлзий завилах вэ?

Яаж би, Амитаба шиг чамайгаа бурхны тигд бүтээх вэ?

Яаж би, Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?

Яаж би, Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?

Яаж би, Амитаба шиг газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?

Яаж би, Амитаба шиг есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?

Яаж би, Амитаба шиг уснаас гарсан бүсгүйг эрэг дээр суугаагаар нь бодох вэ?

Яаж би, Амитаба шиг шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?

Яаж би, Амитаба шиг модны навчис унахыг зүүдээ гэж санах вэ?

Яаж би, Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?

Яаж би, Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?

Яаж би, Амитаба шиг нэгэн сайхан аялгуу, нэгэн энэ биеэрээ болох вэ?

Яаж би, Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?

Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?

Яаж би, Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?

Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?

Яаж би, Амитаба шиг үүлс бүрхэж, мөс хучсан сая сая жилд үлдэх вэ?

Яаж би, Амитаба шиг үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?

Яаж би, Амитаба шиг дэнгийн гал уруу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ

Яаж би, Амитаба шиг дэргэдээ ээжгүй болоход уйлахгүй байх вэ?

Яаж би, Амитаба шиг нэг дуу, нэг зөгийг хөнөөдгийг мэдэх

Яаж би, Амитаба шиг нэг шүлэг, нэг цэцгийг үрдгийг ойлгох вэ

Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних

Яаж би, Амитаба шиг орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...

1992-02-12 Шинийн есөн. Эрээнцав

Wednesday, March 2, 2011

41-тэй залуу гавьяатын тухайд

...Түүний зохиолуудыг уншиж байна. Муугүй шүү. Над шиг үргэлжилсэн үгийн, тэр тусмаа зузаан, тэр тусмаа роман унших дуртай хүнд амны цангаа тайлагдаж амжаагүй байтал дуусчих нь л тоогүй. Надад тоогдоно гэдэг их хэрэг шүү. ... ичгүүргүй золиг... Гэхдээ уран зохиол, яруу найраг, бас уран зураг /үнэнийг хэлэхэд уран зургийн хувьд би натурализмд талтай юм шиг байна лээ. Сюрреализм хайр татдаггүй юм. Гэхдээ хайр татах хүртэл нь сонжиноо гэж бодож байна. / намайг хөглөдөг юм шүү. 41-тэй залуу гавьяатын эхнэрийн богино өгүүллэгүүд ч бас таалагдсан. Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир нараар сүүлийн үед хязгаарлагдаад байсан юм. Ашгүй дахин нэг уншиж, хэсэг ч гэсэн романс хөөж болохоор боллоо. Гэхдээ би тэгтлээ их шүтэн бишрээгүй байгаагаа хэлье. Өөр илүү их юм хүсээд байна шүү дээ.

Хүн болгон л алдар нэрд тэмүүлдэг энэ цаг үед бүгд "Хөшөө дурсгалаа босгов би" гэсэн шиг дурсамж намтраа бичих болжээ. Бас ном дурдатгалаа бичиж өстнөөсөө хариугаа авдаг болсон байна. Саяхны бүр тодруулбал манай нэг улс төрийн эрх мэдэл горилдог/би тэгж түүнийг үнэлдэг юм/ нэгэн эмэгтэй дурдатгалдаа ийм агуулгатай юм бичсэн байх нь харагдана лээ. Миний уншаагүй бас тийм олон ном байгаа гэдэгт бас итгэж байна. Алдаатай ч бай алдаагүй ч бай хүний эрхээр хаацайлдаг болохоор ном гэдэг хялбар гардаг шиг байна. Би ч ном бичдэг билүү... Гэхдээ шүлэгч, найрагчийн авъяас, онгод, мэдрэмжийг хайрладаг болохоор бас дурладаг болохоор тийм юмгүй бол ном надад хайран билээ. Номыг үнэлэхгүй байх нь ёс бусан билээ.

...



/үргэлжлэл бий/

Хотын хөдөөний хүн

Хотын хөдөөний хүн


Сайн хүний үрийг санаагаар хэмжиж болохгүй, сайхан хурын усыг ховоогоор утгаж барахгүй гэдэг. “Жаргаж байнаа” гэж хааяахан шүүрс алдаж амьдралд сэтгэл ханасандаа, аз жаргалтай байгаадаа итгэж амьдарсан өвгөн буурал эцгийн дүр сэтгэлд дурайв. Сэтгэл ханахын учрыг өгүүлэх гэсэн бас дурдсан зүйр үгийн тухай санааны гүн дэхээ илэрхийлэх гэсэн бодлын учиг энд эхэлвэй.

Монголчууд өөрсдийгөө нүүдэлчин ард түмэн гэж нэрлэдэг. Дөрвөн цагийн улиралд нүүдэллэж, эрдэнэт мал сүргийнхээ буян, шимээр амьдарч аж төрдгийн учир, эрс тэр уур амьсгалын хариг хатуугийн дор эрмэг, зоримог, тэвчээр хатуужилтай болж амьдардгийн учир ингэж нэрлэдэг юм болов уу даа. Байгаль дэлхий ааш араншингаа хувирган зуд турхан, ган гачиг болбол малчин хүн өөрөөсөө илүү малдаа санаа зовниж явдаг улс. Харин дэлхий дэлэгнэж, дэнжийн ногоо халиурах цагт амьдралаараа бахархаж, байгаль дэлхийдээ талархаж, аз жаргалыг мэдэрч чаддаг улс.

Нэгэнт хот газрын суурин байдал хүнийг амьдрах хэв маягийн хувьд үлэмж өөрчилдөг нь тодорхой. Монгол нутагт урьд цагийн хэлээр бол амьдрах арга чарга эрэлхийлэн төв бараадагсад Баатар хотноо бөөгнөрч “хотын хөдөөний хүн” гэсэн өвөрмөц нэгэн дүр зургийг бий болгох болжээ. Энэ дүр зургийг цаг улирах тусам гүрвэл газар солих бүртээ өнгөө хувиргадагийн адил өөрчлөгддөгийг анзаарч болмоор. Харин төв газрын хүнийг хөдөө талыг зорьж амьдрал хайхаар явлаа гэж дуулдах нь төдийлөн нийтлэг биш үнэндээ бол сонсоод мөр хавчихаар зүйл болсон билээ.

Цаг хугацааг хүний хэмжээснээс ангид авч үзвэл нэгэн бодлын урт, нэгэн бодлын дэндүү хурдан юм. Өнөөдрийн залууст эгэл жирийн хөдөө, хөдөөний амьдралын борог өнгө төрхийг байгаагаас нь төдийлэн хэтрүүлэхгүйгээр ярьж өгвөл тэдний сэтгэлд бодитой дүр зураг буухгүй юм. Учир нь тэд дэндүү алслагдмал, хурдан, бас цахим ертөнц шиг завгүй билээ. Тэд бас сонирхохгүй, тэдний хүсэл тэмүүлэл хаашаа ч юм чиглэгдэж, /гэхдээ материаллаг баялаг, нэр хүнд гэчихэд их буруудахгүй/ түүнийхээ төлөө цаг, нийгмийн аясыг дагаж, амьдарч байдаг. Гэхдээ энд нэг дурдууштай зүйл бол уламжлалаа эргэн харах, эсвэл ард түмний сэтгэлгээний гүнд баттай хоногшин хадгалагдаж үлдсэн ёс заншлаа гүйцэлдүүлэх шаардлагатай болсон үедээ хэрхэн тэрхүү уламжлал нь үнэтэй хайран болох тухай бодож эхэлдэг. Ийм үе ялангуяа олонхид, бас нас тогтож ухаан суух үед нь бүр тодорхой болдог юм билээ. Тэгээд зан заншлаа хадгалан сахихын тухайд, уламжлал соёл үнэтэйн тухайд ярьж өгүүлж эхэлдэг. Ийм чанар угт нь хүртэл байдаг болохоор тэр шүү дээ. Тэгэхээр л бид хотынх ч бай хөдөөнийх ч бай нүүдэлчин соёлын бүтээгдэхүүн болох нь харагддаг. Ер нь хүний түүхийн явцад уламжлал гэгдсэн зүйлээ бүр мөсөн орхисон ард түмэн байдаг болов уу гэсэн асуулт гарч байна.


Өвгөн буурал эцгийн тухай бодол дахин орж ирж байна. Хүний амьдрал, хөтлөн авч яваа арга барил, ухаан тэр чигтээ л ертөнцийн ойлгохуй байдаг. Тэр хүн уг нь насаараа удирдах зааварлах ажил хийж байсан авч хөдөө очоод/удирдах хүнгүй газар, бас байшин савгүй, гэр бүл, нутгийн хөгшид, мал/ мал хариулж амьдарсан. Үхэр тэрэгний бул, мөөр зороод л халуун нар, хүйтэн бороо ажралгүй залуу хүнд бол халгамаар сүрхий цөлх суудаг байсан. Амьдрал даанч сайхан байна даа. Ядахдаа далан дөрөв хүрчих юмсан гээд л санаа алдаж суудаг байж билээ. Амьдралаас юу хүлээж бас юу хийхийг хүсэн суудаг байсан юм бол. Хааяа өрөвдөх сэтгэл төрдөг юм. Гэхдээ хот ч бай хөдөө ч бай хүн л юм чинь ахуйдаа л үлддэг юм шив дээ. Ахуйдаа буухдаа л сэтгэл ханаснаа мэдэрдэг юм байна. Бид хаана байна бид тэндээ л үлддэг юм байна. Нутгаа санана, уул усаа санана, хайрлан дурлана, магтан дуулна, ирээдүйг зөгнөн мөрөөднө. Энэ бүхэн эцсийн дүндээ хорвоогийн л үзэгдэл болохоор тэр үү. Тэрнээс ер гажсангүй.



Энэ бүхэн эцсийн дүндээ хорвоогийн л үзэгдэл болохоор тэр үү. Тэрнээс ер гажсангүй. Бүгд л төрсөн газраа эрээд л. Хаанаас ч юм. Тэгээд аргагүйн эрхэнд багш, сурагч хоер элэхийн цагт адилхан юм шив, сэтгэхийн цагт ч бас адилхан юм шив гэсэн бодол төрөв. Яая даа байз. Надад би энэ цаг үеийн хүн мөн үү гэсэн асуулт төрж байна.

Бодол маань дахин хөдөө тийш зүглэлээ. Уулын бэлд суугаад эргэн тойрноо хараан бэлчээн суухуйяа амьдрал ямар сайхан болох тухай, энэ цэвэр тунгалаг амилуун агаар цээж сэнгэнэтэл дотор ямархан уужруулдаг тухай, бас хорвоо ертөнцийг магтан дуулах тухай бодол орж ирдэг. Бас алс хэтийг зөгнөн мөрөөдөж эхэлдэг. Тэгээд бүгд л хөдөөгийн сайхныг магтан дуулдаг. Уйдахын хамт хотыг мөрөөдөж, уйдахыг хамт хөдөөг зорьдог. Гэхдээ хүмүүс амьдралын тухай бодол мэдрэмжээсээ илүү хэрэгцээ сонирхлоо дагадаг учраас тэр л үүднээс хотыг зорьдог байх...


/үргэлжлэл бий/

Friday, December 17, 2010

My mind change everytime.

One can say that it is too old. But myriads of time, I change my mind and don't have time to write. One can help me indeed. Surprisingly, people can criticize dramatically

Sunday, November 1, 2009

Ulaanbaatariin dursamj

Ulaanbaatar Uuls, uuls 2 uulzaj uchirsan turulkh nutgaasaa garch ulsiinkhaa niislel Ulaanbaatart irsen mini sayakhansan. Ugluu oroidoo setgel ezemdsen taivan amarlinguig end mederdeg ee. Ikh surguuliin 6 jiliig bi Ulaanbaatartaa, Ulaanbaatariinkhaa tsetserlegt udsen. Daruukhan khiigeed unguluguur urgasan moddiin derged tukhlan suuj, ueiin nukhudteiguu eldviig yariltsan suudag baisan maani sanagdaj bna. Setgeliin omgolon durelzekh gal duliig bi nomkhtgon darakhiin tuld, eskhul uitgar gunig zurkhiig numurch, amidrald tsukhrukh ter bugeen muchiig ulden khuukhiin tuld bi Ulaanbaatariinkhaa gudamjaar alkhdag bilee. Oroi udshiin seruun tsagaar, ikh khotiinkhoo gerel gegeen dund ene teriig khuurneldekh egel khumuusiin taivan alkhaan chimeenee, setgeld dotno tuuniikhee ukhaalag yariag sonson yavakh yutai taatai.Zunii buleen boroo shankh dagan ursaj, urin zuulun, tiim gekhin argagui khachin tansag uner tseej hamar tsorgino. Ene l torgon medremj amidraliin saikhaniig medruuldegsen. Niislel khotod maani uvul saikhan boldog. Khaashaa l harna tsagaakhan tsasand khuchigdsan mungun modod, dergedeh gatsuuriin muchirt togtson tsasnii shirkheg narnii budeg gerliig uurtuu shingeen och tsatsraan gereltdeg. Iim gegeen tsagaan orchniig medren serehui, bukh l zuiliig tiim ungur oilgokhiain yaldamd Ulanbaatariinkhaa shinekhen dur turkhiig setgeldee zuraglan buulgadag yum aa. Ulaanbaatar bol khamgiin saihan niislel gej bi bodoj bna. Ungurch odson on jiluudiin martakhiin argagui olon olon dursamjuud Ulaanbaatartai kholbootoi. Ter neg jiliin boroo... Khavriin ankhnii boroo... Uchral khair zugnusun ter boroo daraa daraagiin olon uchraliig bii bolgoson. Ulaanbaatariin urgun chuluuguur alkhaj yavakhdaa ene dusal bolgon ni uchir uguulekh tsenkher boroonii tukhai, egel jiriin khunii amidralin tukhai, amidrald tokhiokh gegeen saikhanii tukhai muruuduj yavdag bilee. Udakhgui, mudkhun khotdoo ochood erkhem tsengeg agaariig ni amisgalan erkhemseg bardam alkhakh bolnoo B. Munkhjavkhlan 2004- 08- 20

Санахын учир бий билээ

Уул ус нь жигдэрсэн, ургамал ногоо нь алагласан баян сайхан хангай Завхан нутгаа санав. Тунгалаг уст Идэрийн гол,Идэр нутгийн үзэсгэлэнт байгалийг дурсав. Хөрс шороо газарт нь хөгшин буурал эцэг минь шингэсэн, агаар нь ариун тунамал энэ дэлгэр тайван нутагт арван жилийн амьдрал минь, хүүхэд ахуй цаг минь өнгөрсөн билээ.
Үнэхээр сайхан байжээ.
Хөгшин аав ээжтэйгээ нутгийн дэнж хотойтол цалгисан цэнгэл наадамд яваад л... Мартахын аргагүй. Одоо энд Энэтхэгийн бүгчим агаарыг мэдэрч, амьсгалж явахдаа нутгаа санадаг юм. Халуун орны өндөр ургасан модод, зүйл зүйлийн цэцэгс сэтгэл татах боловч нутгийг минь, Монголыг минь яаж гүйцэхэв дээ.
Хоёр жилийн дараа нутагтаа, Монголдоо очоод юуны түрүүнд Завхан тэр тусмаа Идэр явнаа. Идэр бол яахын аргагүй надад, насан туршид минь хамаарах нутаг билээ. Гайхамшигт сайхан үлгэр туульс хайлдаг Адиа маань тэнд байлаа, амьдралын минь түлхүүр ухааныг атгуулж өгсөн буянт буурал эцэг минь тэнд амьдарч байлаа. Сэтгэл зүрхийг минь хөглөж, дурсамж хууч өгүүлдэг буурал өтгөс тэнд байсан. Жилээс жилд цөөрч,очих бүрийд тоо нь дутаж байдаг, сэтгэлд гуниг үлдээн оддог тэр түүхийн шаргал хуудсуудад би хайртай байсан юм.
Ээж аавыгаа санана. Санах бүрийд өсөж төрсөн нутаг минь үзэгдэнэ. Сэтгэлд минь зурайх өндөр өндөр уулс, Загастай, Солонготын даваа, Тун Жаргалантын өвөр, Номт Тахилт, Ботойн уулс, Бөхөн шар, Сэнжитцохио, Нэрст хавтгай... дэндүү гэмээр бодолд ойр, тэгтлээ бас сүрдэм санагдаж, хэлж барамгүй тийм лүгээ эрч хүч, тамир тэнхээг өгнө.
Идэрт зуны бороо дааруулдагсан. Өглөө уулын хяр бэлээр явахад, өвсний толгойд тогтсон шүүдрийн мөнгөн дуслууд хол норгож, нарны туяа нэвт гэрэлтсэн газар дэлхийн өнгө нүд гялбуулдагсан.Энэ бүх дурсамж мэдрэмжээ өвөрлөөд нутагтаа би очноо. Ирэх ирээдүйн амьдрал юуг зөгнөх байлаа ч сэтгэлд уяатай нутагтаа жилдээ нэг очиж байхсан даа.
Б.Мөнхжавхлан 2004-08-19 Энэтхэг, Хайдерабад